Мэдээ

Улаанбаатар марафон 2026

МАГОФАРМ сүлжээ эмийн сангийн хамт олон “Улаанбаатар Марафон 2026” бүх нийтийн гүйлтэд нэгдлээ.
Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Улаанбаатар Марафон-2026” бүх нийтийн гүйлтийн арга хэмжээнд МАГОФАРМ Эмийн сангийн хамт олон энэ жил анх удаа байгууллагаараа нэгдэн оролцож, 5 км-ийн төрөлд амжилттай гүйлээ.
Тус арга хэмжээнд хамт олноороо оролцсоноор эрүүл амьдралын зөв дадлыг хэвшүүлэх, тогтмол дасгал хөдөлгөөнийг дэмжих, багийн уур амьсгалыг бэхжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ орууллаа.
МАГОФАРМ сүлжээ эмийн сан нь цаашид ч ажилтнуудынхаа эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжсэн олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцож, эрүүл нийгмийг бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулсаар байх болно.

1 / 4
2 / 4
3 / 4
4 / 4
❮ ❯


MedSafetyWeek 2025

МАГОФАРМ сүлжээ эмийн сан MedSafetyWeek 2025 олон улсын аянд нэгдлээ.
Эмийн сэжигтэй гаж нөлөөний мэдээлэлтийг сайжруулах, эмийн аюулгүй хэрэглээний талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой #MedSafetyWeek олон улсын цахим аян 2025 онд 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн аянд дэлхийн 117 улс орон нэгдэн оролцож, эмийн аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр хамтран ажилласан бөгөөд Монгол Улсад Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын (ЭЭХХЗГ) санаачилгаар “Эмийн гаж нөлөөний мэдээлэлтийг сайжруулъя” үндэсний цахим аяныг 2025 оны 11 дүгээр сарын 3–9-ний өдрүүдэд зохион байгууллаа.
МАГОФАРМ сүлжээ эмийн сан тус аяныг дэмжин Facebook, Instagram, LinkedIn зэрэг албан ёсны цахим хуудсуудаараа дамжуулан эмийн гаж нөлөөний мэдээлэлтийн ач холбогдол, мэдээлэх аргачлал болон эмийн аюулгүй хэрэглээний талаарх мэдээллийг олон нийтэд хүргэн ажиллав.
Эмийн аюулгүй байдал нь эрүүл мэндийн салбарын бүх оролцогчдын хамтын хариуцлага юм. Үйлчлүүлэгч, эрүүл мэндийн мэргэжилтэн, эм үйлдвэрлэгч болон зохицуулах байгууллагын төлөөлөл бүр эмийн гаж нөлөөг үнэн зөв мэдээлснээр эмийн аюулгүй байдлыг сайжруулахад бодит хувь нэмэр оруулах боломжтой.
Та эмийн гаж нөлөөг доорх холбоосоор мэдээлэх боломжтой.

https://mmra.gov.mn/?id=200312
1 / 3
2 / 3
3 / 3
❮ ❯


Эмийн мэргэжилтний чуулга уулзалт M5 – 2024

МАГО ХХК-ийн Гүйцэтгэх захирал M5 чуулганд илтгэл тавилаа.
2024 оны 9 дүгээр сарын 24–25-ны өдрүүдэд Дэлхийн эм зүйчдийн өдрийг тохиолдуулан зохион байгуулагдсан “Эмийн мэргэжилтний чуулга уулзалт – M5” арга хэмжээнд МАГО ХХК-ийн Гүйцэтгэх захирал М. Ганцэцэг оролцож, “Эм зүйн салбар дахь хиймэл оюун ухааны хөгжил” сэдвээр илтгэл тавилаа.

Илтгэлийн хүрээнд дараах асуудлуудыг онцлон танилцуулсан юм. Үүнд:
  • Хиймэл оюун ухааны үүсэл, хөгжлийн чиг хандлага
  • Хиймэл оюун ухааны давуу болон сул тал
  • Эмийн судалгаа, хөгжүүлэлт болон эм зохион бүтээх үйл явц дахь хиймэл оюун ухааны хэрэглээ
  • Клиник судалгаанд хиймэл оюун ухааны үзүүлж буй нөлөө, практик туршлага
  • Хиймэл оюун ухаанд суурилсан олон улсын хамтын ажиллагаа, түншлэлийн жишээ
  • Анагаахын шинжлэх ухаан дахь хиймэл оюун ухааны ирээдүйн хөгжлийн чиг хандлага

Энэхүү чуулга уулзалт нь эм зүйн салбарын мэргэжилтнүүд мэдлэг, туршлагаа хуваалцах, шинэ технологи, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэх, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсан M5 нийгэмлэгийн хамт олонд талархал илэрхийлье.

1 / 3
2 / 3
3 / 3
❮ ❯


#АмарБайнаУУ Монгол бүжгийн чалленж – 2024

МАГОФАРМ сүлжээ эмийн сангийн хамт олон #АмарБайнаУУ Монгол бүжгийн чалленжид нэгдлээ.
Монголын уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Uuree's Dance бүжгийн клубээс санаачлан зохион байгуулсан #АмарБайнаУУ Монгол бүжгийн чалленж-д МАГОФАРМ Эмийн сангийн хамт олон идэвхтэй оролцож, тус чалленжид нэгдсэн хамгийн анхны байгууллага болсон юм.
Манай хамт олон ажлын нэг өдрөө Монгол үндэсний бүжгээр эхлүүлэн, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн эерэг уур амьсгалыг бүрдүүллээ.




Эм Холбооны Спортын Их Наадам – 2023

МАГОФАРМ сүлжээ эмийн сангийн хамт олон Эм холбооны Спортын их наадамд оролцлоо.
Монгол Улсад орчин цагийн эм хангамжийн байгууллага, эм зүйн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан зохион байгуулагдсан Эм Холбооны Спортын Их Наадам 2023 оны 10 дугаар сарын 13–15-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.
МАГОФАРМ сүлжээ эмийн сангийн хамт олон Спортын наадмын арга хэмжээнд идэвхтэй оролцож, сагсан бөмбөг, волейболын төрлөөр салбарын хамтрагч байгууллагуудтайгаа нөхөрсөг өрсөлдөөн өрнүүлэн, эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлсэн үр бүтээлтэй өдрүүдийг өнгөрүүллээ.
Энэхүү арга хэмжээ нь эм зүйн салбар байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ажилтнуудын эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, байгууллага хоорондын харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.

1 / 3
2 / 3
3 / 3
❮ ❯