МАГОФАРМ эмийн сан нь 25 жилийн турш Монгол Улсын хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцсэн, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг иргэдэд аюулгүй, хүртээмжтэй хүргэж ирсэн үндэсний сүлжээ эмийн сан юм.
Бид иргэдийг чанарын шаардлага хангаагүй болон хуурамч эм, эмнэлгийн хэрэгслээс хамгаалах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилгыг үйл ажиллагааныхаа үндэс болгон ажилладаг.
Үйл ажиллагааны найдвартай, ил тод байдлыг хангах зорилгоор эмийн орлого, зарлага, хадгалалтын үйл явцыг дижитал системээр бүрэн удирдан, баркод, серийн дугаар, хүчинтэй хугацаагаар бүртгэн хянаж, эмийн чанар, аюулгүй байдлыг бүх үе шатанд баталгаажуулдаг.
МАГОФАРМ нь орчин үеийн эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээс гадна Монгол уламжлалт анагаах ухааны 200 гаруй нэр төрлийн тан, эм бэлдмэлийг хэрэглэгчдэдээ хүргэн, уламжлалт болон орчин үеийн эм зүйн үйлчилгээг үзүүлж байна.
Манай эм зүйчид "Эм зүйн албаны зохион байгуулалт, менежмент", "Эмнэлзүйн эм зүй" зэрэг мэргэжлийн чиглэлээр тасралтгүй мэргэшин хөгжиж, үйлчлүүлэгч бүрт нотолгоонд суурилсан, чанартай эм зүйн тусламж, зөвлөгөө үзүүлэхийг эрхэмлэн ажилладаг.
Өнөөдөр МАГОФАРМ нь Улаанбаатар хотын Баянгол, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд байрлах салбаруудаараа дамжуулан эм зүйн болон эмнэлзүйн эм зүйн тусламж, нийгмийн эрүүл мэндийн зөвлөгөө, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй жорын үйлчилгээг үзүүлж, шаардлагатай эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний тасралтгүй хүртээмжийг ханган ажиллаж байна.
Бид нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр үнэ төлбөргүй эрдэс, амин дэмийн үзлэг, эрүүл мэндийн өдөрлөг, витаминжуулалтын аяныг зохион байгуулж, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх мэдлэг, зөв дадлыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулдаг.
Мөн "Зүрх судлалын улсын олимпиад"-ыг жил бүр ивээн тэтгэж, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцон байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмждэг. Үүнээс гадна Баянзүрх дүүргийн зорилтот бүлгийн иргэдэд зориулсан "Халуун сэтгэл" сайн үйлсийн аяныг жил бүр зохион байгуулж, нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлж байна.
МАГОФАРМ нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, чанартай эм зүйн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх замаар Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулахыг эрхэм зорилгоо болгон ажилласаар байна.