❮ ❯

МАГО ХХК - ийн товч танилцуулга

МАГО ХХК-ийн МАГОФАРМ сүлжээ эмийн сан нь 2001 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа Монгол Улсын хууль тогтоомж, эм зүйн салбарын стандарт, холбогдох дүрэм, журмын шаардлагыг чанд мөрдөн ажиллаж ирсэн. Чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр дамжуулан иргэдэд мэргэжлийн эм зүйн тусламж, үйлчилгээг аюулгүй, хүртээмжтэй хүргэдэг сүлжээ эмийн сан юм.

Бид үйл ажиллагаандаа чанарын удирдлага, хууль тогтоомжийн нийцэл, ёс зүй, ил тод байдал, харилцагч төвтэй үйлчилгээний зарчмыг эрхэмлэн ажилладаг. Эмийн сангийн үйл ажиллагаанд мөрдөгдөх стандарт, дүрэм, журмыг тогтмол хэрэгжүүлж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, зөвлөгөөг мэргэжлийн түвшинд хүргэхийг зорьдог.

МАГОФАРМ сүлжээ эмийн сан нь тасралтгүй сайжруулалт, мэргэжлийн ур чадвар, хариуцлагатай үйлчилгээний соёлыг хөгжүүлэн, харилцагч бүрийн итгэлийг эрхэмлэж, эрүүл мэндийн салбарын найдвартай түнш байхыг зорин ажиллаж байна.

МАГОФАРМ – Эрүүл ирээдүйг бэлэглэе.

Таны эрүүл мэндийн төлөө Тантай хамт.


Туршлага Бүтээгдэхүүн Салбар Нийт ажилтан
25 жил 6500+ 7 60+

Алсын хараа

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжсэн, олон улсын стандартад нийцсэн эм зүйн цогц тусламж, үйлчилгээгээр салбартаа манлайлагч байна.


Эрхэм зорилго

Мэргэжлийн ёс зүй, инноваци, чанартай тусламж үйлчилгээгээр салбартаа манлайлж, эмийн зохистой хэрэглээ болон иргэдийн эрүүл мэндийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулна.


Үнэт зүйлс

  • Мэргэшсэн: Мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, мэргэжлийн стандарт, ёс зүйг чанд мөрдөн, найдвартай тусламж үйлчилгээ үзүүлнэ.
  • Сэтгэлд ханамжтай үйлчилгээ:Үйлчлүүлэгч бүрийн онцлог, хэрэгцээг мэдрэн ойлгож, хүндэтгэлтэй, халамжтай, хүн төвтэй хандлагаар сэтгэлд нийцсэн үйлчилгээг үзүүлнэ.
  • Хариуцлагатай: Хууль тогтоомж, салбарын стандартыг чанд мөрдөж, үйл ажиллагааныхаа үр дүн, аюулгүй байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
  • Хамтач соёл: Харилцан хүндлэл, итгэлцэлд суурилсан ажлын орчныг бүрдүүлж, ажилтан бүрийн хөгжил, сайн сайхан байдлыг дэмжинэ.



Ажиллах цагийн хуваарь (БҮХ САЛБАРУУД): 09:00 – 21:00


Холбоо барих

70704105
94094105
info@magopharma.mn

70704105
94094105
info@magopharma.mn

МАГОФАРМ Хүргэлт