"Инээмсэглэл бэлэглэе" өдөрлөг

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан МАГО ХХК нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан "Инээмсэглэл бэлэглэе" өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр хүүхэд бүрт гарын бэлэг гардуулж, баяр баясгалан, халуун дулаан уур амьсгалыг хамтдаа бүтээсэн бөгөөд хүүхэд бүрийн аз жаргалтай инээмсэглэл нь энэхүү арга хэмжээний хамгийн үнэ цэнэтэй үр дүн байлаа.

МАГО ХХК нь хүүхэд, гэр бүл, орон нутгийн хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн сайн дурын болон сайн үйлсийн санаачилгыг тогтмол дэмжиж, байгууллагын нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд бодит хувь нэмэр оруулсаар байна.

Хүүхэд бүр аз жаргалтай инээмсэглэж, ирээдүй нь гэрэл гэгээтэй байх болтугай.

1 / 3
2 / 3
3 / 3
❮ ❯


"Халуун сэтгэл" хандивын аян

МАГОФАРМ сүлжээ эмийн сангийн хамт олон шинэ оны босгон дээр нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг дэмжих зорилгоор "Халуун сэтгэл" хандивын аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Энэ оны аяны хүрээнд МАГО КОЁОТА салбарын хамт олон Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны зорилтот бүлгийн 15 өрхөд өдөр тутмын хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүн, хүүхдүүдэд зориулсан шинэ жилийн бэлгийг гардуулж, баярын баяр хөөр, халуун дулаан сэтгэлээ хуваалцлаа.

МАГОФАРМ сүлжээ эмийн сан нь нийгмийн сайн сайхан, хамтын оролцоо, хүмүүнлэгийн сайн үйлсийг дэмжихийг байгууллагын нийгмийн хариуцлагын бодлогын нэгэн чухал чиглэл болгон хэрэгжүүлж, сайн үйлсийн санаачилгуудаа тогтмол үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байна.

1 / 3
2 / 3
3 / 3
❮ ❯